Холливудын жүжигчин Линдсей Лохан худал мэдүүлэг өгсөн хэргээр Лос-Анжелесийн шүүхэд очоод байна. Энэ нь 2012 оны зургаадугаар сард Калифорни мужийн Санта-Моникад болсон авто осолтой холбоотой аж.
Тэр үед жүжигчин бүсгүйн “Порше” ачааны тэрэгтэй мөргөлдсөн билээ. Хууль сахиулах байгууллагынхны үзэж буйгаар, Лохан тэр үед жолооны ард байгаагүй хэмээн худлаа хэлсэн аж.
Жүжигчин бүсгүй өвчний улмаас анхны шүүх хуралд очиж чадаагүй ба ирэхгүй тохиолдолд баривчлах арга хэмжээ авна гэсэн мэдэгдэл ирсэн тул дараагийн хуралд зайлшгүй очих шаардлагатай болсон аж. Уг хурал гуравдугаар сарын 18-нд болох юм байна.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )