Ассанж Австралийн сенатад өрсөлдөх бодолтой байна

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 31

Wikileaks-ийг үүсгэн байгуулагч Жулиан Ассанж энэ онд явагдах өөрийн эх орны, Австралийн сенатын сонгуульд нэрээ дэвшүүлэхээр шийджээ. Энэ талаар Wikileaks-ийн төлөөлөгч лхагва гаригт зарласан байна.

Ассанж одоогоор Лондон дахь Эквадорын элчин сайдын яаманд орогнож байгаа билээ. Тэрээр сексийн гэмт хэрэгт сэжиглэгдэн, Швед рүү шилжүүлэгдэхээс нуугдаж байгаа аж.

Wikileaks-ийн Twitter дэх хуудсанд :”Жулиан Ассанж 2013 оны Австралийн сенатын сонгуульд өрсөлдөхөөр болсноо баталлаа” гэсэн мэдээлэл лхагва гаригт орсон байна.

Д.Мигаа

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top