Америкийн Нью-Жерси мужийн Литтл-Фолс хотын районд төмөр замын гарц дээр суудлын галт тэрэг ачааны машинтай мөргөлдсөн хэрэг гарчээ.
Хуванцар савтай будаг ачиж явсан ачааны тэрэг гарцаар амжиж гарч чадалгүй, хурдтай явсан галт тэрэгтэй мөргөлдсөн аж. Галт тэрэг бараг 120 метр өнгөрч байж зогссон ба дотор нь сууж явсан зорчигчдоос нэлээн хэдэн хүн гэмтжээ. Харин ачааны тэрэгний жолооч бараг гэмтээгүй байна.
Цагдаагийнханд одоогоор ослын шалтгааныг тогтоох хэцүү байгаа ба манан ихтэй байснаас үүдэлтэй хэмээн үзэж байгаа аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )