Австралид хэрэгт дуртай нэгэн үнээ фермерүүдийн сайхан сэтгэлийн ачаар гамбургерийн котлет болохоос аврагджээ. Уг үнээ зам дээр зогсож байсан жийпний арын дугуй, крыло хоёрын дундуур толгойгоо хийгээд гацаасан аж.
Машины жолооч буцаж ирээд толгойгоо татаж гаргахыг оролдож байгаа үнээний өрөвдөлтэй зураглалыг харжээ. Ингээд нэг туслахтай хамжин, ард талаа домкратаар өргөж байгаад сониуч үнээний толгойг чөлөөлж өгсөн байна.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )