Тында хотын тээврийн прокурор Алексей Токаревийн “танхай” маягийн бичлэг интернетэд тавигдсанаас хойш түүнд эвгүй байдал үүсээд байгаа аж.
Энэхүү бичлэг дээр прокурор эр нэлээн согтуу байх бөгөөд амнаас нь зохисгүй бүдүүлэг, хараалын үгс байн байн гарч байгаа нь сонсогдоно. "Тында транспортный прокурор" хэмээх нэртэй тавигдсан энэхүү бичлэг тухайн прокурорын талаар авч хэлэлцэх хангалттай баримт болж байгаа аж.
Алс Дорнодын тээврийн прокурорын газрын хэвлэлийн албаны нарийн бичгийн дарга Елена Барсукова сэтгүүлчдэд мэдэгдэл хийхдээ, энэхүү бичлэгийн мөрөөр албаны шалгалт хийгдэж байгаа ба хэдийгээр ажлын бус цаг байсан ч прокурорын ёс зүй гэж байх ёстой хэмээн мэдэгдсэн байна.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )