1950-иад оны секс-билэг тэмдэг, италийн жүжигчин, 85 настай Жина Лоллобрижида хэдэн жилийн өмнө нөхөртэй болсноо саяхан мэджээ.
Түүний албан ёсны нөхөр нь 45 настай испани эр Хавьер Ригау-и-Рольфос аж. Түүнтэй жүжигчин эмээ хэдэн жилийн өмнө уулздаг байсан ба 2006 онд гэрлэх гэснээ бодлоо өөрчлөн больсон юм байна. Харин Хавьер түүнтэй яаж ийж байгаад албан ёсоор гэрлэчихсэн аж.
Тэрээр хэзээ нэгэн цагт Жинагийн түүнд өгсөн итгэмжлэхийг ашиглан, хуримын ёслолд түүнтэй төстэй эмэгтэйг авчран, бас жинхэнэ Жинаг хэзээ ч харж байгаагүй найман хүнийг олж хуримын гэрчээр оролцуулсан байна.
Хавер гурван жилийн турш алдартай жүжигчний нөхөр байсан ба Жина интернетээс гэрлэлтийн баталгааны зураг харж мэджээ. Зальт этгээд түүний хөрөнгийг өвлөхийн тулд гэрлэсэн гэдэгт жүжигчин эмээ итгэлтэй байгаа аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )