Оросын «Любовь в большом городе» инээдмийн киноны гуравдугаар хэсэгт үзэгчид урьдын гол баатруудаас гадна «Леополис» кино компанийн бэлдсэн сюрпризийг харах аж.
Энэ удаа Филипп Киркоровын хамтрагчаар Шарон Стоун тоглох юм байна. Одоо Лас-Вегаст зураг авалтын бэлтгэл ажил явагдаж байгаа ба бүх зүйл нарийн чанд байх ёстой аж.
Шарон Стоун 400 мянган долларын хөлс аван, хоёр өдөр л зураг авахуулахыг зөвшөөрсөн байна. Киркоровын хайртай эмэгтэйгээр өмнө нь Моника Беллуччиг сонгохоор яригдаж байсан боловч үнэ хөлс дээрээ тохиролцоогүй бололтой.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )