Нэр дэвшигчийн аминд халдав

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 01

Арменийн ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Паруйр Айрикяны амь насанд халдан шархдуулсан тул түүний биеийн эрүүл мэндийн байдлаас хамааран, сонгууль хугацаандаа явагдах эсэх нь шийдэгдэхээр боллоо. Арменийн Үндсэн хуулинд  “ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн хэн нэгэнд давагдашгүй хүчин зүйлийн улмаас бэрхшээл тулгарвал сонгуулийг хоёр долоо хоногоор хойшлуулж болно” хэмээн заасан байдаг аж.

Шархадсан нэр дэвшигчийг эргэхээр Гэгээн Григорийн нэрэмжит Ереваны эмчилгээний төвд ирсэн Арменийн парламентын дарга Овик Абрамян “Бүх зүйл Паруйр Айрикяны эрүүл мэндийн байдлаас шалтгаална” гэж мэдэгдсэн байна.

Паруйр Айрикяныг пүрэв гаригт орон нутгийн цагаар 23:30-д Ереваны төвд, гэрийнхээ гадаа машинаас буух үед нь үл мэдэх этгээд буудсан аж.

Д.Мигаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top