Мексикийн нийслэлд, төрийн өмчит нефть хийн Pemex компанийн байранд хүчтэй дэлбэрэлт боллоо. Аврах албаныхны өгч буй урьдчилсан мэдээллээр, 14 хүн амь үрэгдэн, 80 гаруй хүн шархдаж гэмтжээ.
Өндөр барилгад их хэмжээний утаа үүсч, хүмүүсийг нүүлгэн шилжүүлж байгаа аж. Ослын газарт Улаан загалмайн аврах багийнхан, түргэн тусламж, нисдэг тэргүүд ажиллаж байна.
Ойр хавийн гудамжуудыг цагдаагийнхан хаасан ба дэлбэрэлтийн шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа аж. Тус компанийхны үзэж буйгаар, агааржуулах төхөөрөмжийн хэт халалтаас дэлбэрэлт үүссэн байж болзошгүй гэнэ.
Хэргийн газарт тус орны ерөнхийлөгч Энрике Пенья Нието, Дотоод хэргийн сайд Мигель Анхель Чонг, ерөнхий прокурор Хесус Мурильо Карам нар хүрэлцэн очиж, нөхцөл байдалтай танилцсан байна.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )