Америкийн поп-од Бейонсе нэгдүгээр сарын 21-нд Ерөнхийлөгч Барак Обамагийн тангараг өргөх ёслол дээр АНУ-ын төрийн дууллыг фонограммтай дуулсан гэдгээ хүлээн зөвшөөрчээ.
“Төрийн дууллыг оркестртой дуулахад бэлтгэх хангалттай цаг хугацаа надад байгаагүй. Түүнийг үндэсний телевизээр, шууд эфирээр дамжуулах шоу байсан учраас би эрсдэл гарахаас сэргийлэн фонограмм ашигласан” гэжээ.
Бейонсе цааш нь, фонограмм ашиглах явдал хөгжмийн ертөнцөд түгээмэл үзэгдэл, би ерөнхийлөгчийн өмнө дуулсан гэдгээрээ их бахархаж байна гээд Шинэ Орлеанд америк хөл бөмбөгийн Супер цомын тэмцээний үед төрийн дууллыг амьдаар дуулна гэдгээ амласан байна.
Шинэ Орлеанд, хоёрдугаар сарын 3-нд америкийн хөл бөмбөгийн лигийн финалын тоглолт болох бөгөөд Сан-Франциско, Балтиморийн багууд тоглох аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )