“Сиамын ихрүүдээ” авахаас татгалзав

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 01

Хятадын баруун хойд зүгийн Сычуань мужийн Суйнин хотын ойролцоох тосгонд нэг биетэй ихэр охид төржээ. Тэрээр хоёр толгой, хоёр сээр нуруу, хоёр хоол боловсруулах эрхтэн, хоёр зүрхтэй, зүүн тал нь зөвхөн нэг ихэрт ажиллаж, баруун тал нь хоёуланд үйлчилдэг аж. Бусад эрхтнүүд нь дундынх.

Ихрүүдийг салгах талаар мэс засал хийх бараг боломжгүй ба хэрэв аз таарвал хамт амьдарч болох юм гэж Суйнин хотын Төв эмнэлгийн орлогч дарга Чжан Либинь өгүүлжээ.

Эдгээр ихрүүд нь жирэмслэлтийн үеийн генийн өөрчлөлтөөс шалтгаалан ийм төрсөн бололтой. Охидын ээж жирэмсэн байхдаа хоёр ч удаа эхо-д харуулж байсан ба тэр үед анзаарагдаагүй байж байгаад яг төрөхийн өмнөхөн эмч нар мэдсэн аж.

Азгүй эцэг эх хоёр энэхүү ихрүүдээ авахаас татгалзан, эмнэлгийн мэдэлд үлдээсэн байна.

Д.Мигаа 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top