Бразилийн Порто-Алегри хотод болж буй Либертадоресийн Цомын тэмцээний үеэр 10 гаруй хөгжөөн дэмжигч гэмтэл авчээ. Энд Gremio, LDU клубууд тоглож байсан аж.
Орон нутгийн Gremio багийн хөгжөөн дэмжигчид Эланогийн оруулсан гоолыг дэмжин хэт хүчтэй баярлацгааснаас шалтгаалан, цэнгэлдэхийн хашлага нуран, хүмүүс дээр дээрээсээ давхралдан унасан байна.
Бэртэж гэмтсэн хүмүүсийг эмнэлэгт хүргэсэн ба тусгай комисс гаран үзлэг шалгалт хийж байгаа аж. Цагдаагийнхны мэдэгдсэнээр, уг цэнгэлдэх хүрээлэн ашиглалтанд ороод удаагүй ба аюулгүйн ажиллагааны бүх шаардлагыг хангаж байгаа юм байна.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )