Францын нийслэлд Нормандаас Парисын Дарь эхийн сүмд зориулсан баахан шинэ хонхнууд иржээ. Бэлгийг тус сүмийн ойг тохиолдуулан илгээсэн аж. Энэ онд Парисын Дарь эхийн сүм 850 жилийн ойгоо тэмдэглэх юм байна.
Хонхыг тусгай галт тэргээр тээвэрлэсэн ба нийт жин нь 23 тонн болжээ. Сүмийн хуучин хонхнууд урт удаан хугацааны турш ашиглагдсанаас гадаад үзэмж төдийгүй дуугарах чимээ нь ч тааруу болсон байна.
Шинээр солих хонхуудыг орчин үеийн өндөр технологи болон эртний арга техникийг хослуулан бүтээжээ. Хонх бүрт нэр оноон өгсөн ба тэднийг хоёрдугаар сарын 25-нд байрлуулах аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )