Япон Улс цөмийн реакторуудаа эргүүлэн асааж болзошгүй

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 01

Япон улс цөмийн эрчим хүчний станцуудаа урт хугацаагаар хаах шийдвэрийг 2011 оны 3 дугаар сард болсон Фукушимагийн АЦС-ийн ослын дараа гаргасан. Тэгвэл шинэ Ерөнхий сайд Шинзо Абе Засгийн газраас цөмийн эрчим хүчний салбарыг үргэлжлүүлэн хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээ мэдэгдэж, олон нийтэд зөв ойлголт өгөх, бие даасан, хараат хяналтыг бий болгох зорилгоор Цөмийн хяналтын байгууллагыг шинээр байгуулаад байна.

Фукушимагийн АЦС-ийн ослын дараа 50 гаруй их чадлын цөмийн реакторуудаа эхнээс нь унтраасан бөгөөд  одоогоор хоёр нь л ажиллаж байгаа аж.

Тиймээс дутагдаж буй эрчим хүчний ихэнхийг байгалийн хийгээр хангаж байгаа бөгөөд байгалийн хийн импортын хэмжээ 2011 онтой харьцуулахад 2012 онд 11%-аар өсчээ. Гэвч байгалийн хийд зарцуулсан нийт зарлага 25%-аар буюу 6.0 их наяд иен /66 тэрбум ам.доллар/ болж өссөн байна.

Энэ нь цөмийн реакторуудыг унтраахаас өмнөх үетэй харьцуулахад 2.5 их наяд иен буюу 27 тэрбум ам.доллараар их байгаа аж. Судалгаанаас харахад байгалийн хийн импорт нь Япон улсын нийт импортын 8%-ийг эзэлж байна. Нефтийн бүтээгдэхүүний импорт 17% байна.

Өнгөрөгч  2012 онд Япон Улсын гадаад худалдааны алдагдал 6.9 их наяд иен буюу 75 тэрбум ам.долларт хүрчээ.

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top