Нэгэн азгүй эрийг эс тооцвол, бүтэн тосгоноороо сугалаанд хожжээ. Жил бүр католик шашны баярын өмнөхөн Испанид асар их шагналын сантай El Gordo сугалаа явагддаг аж.
Содето хэмээх бяцхан тосгоны оршин суугчид өөрсдийн сугалаанд хожсон баяраа удаан хугацаанд тэмдэглэн наргицгаасан байна. Тэнд амьдардаг ганц залуугаас бусад 70 гэр бүл бүгд сугалаа худалдаж аван, яг адилхан тоо бөглөцгөөн, бүгд азтан болсон аж.
Нийт хожлын сан 950 сая доллар болсон ба түүнийг тосгоны бүх хүн хуваан авчээ. Ийнхүү ганц удаагийн азтай тохиолдлоор тосгоны бүх хүн баяжжээ.
Харин ганцхан азгүй Костис Мицотакис (Costis Mitsotakis) л хоосон хоцорсон байна. Тэр өөрөө тэнэгтээд сугалаа авахаас нарийлсан юм уу, эсвэл сугалаа зарж явсан гэрийн эзэгтэй нарын нийгэмлэгийн хүүхнүүд хаалгыг нь тогшилгүй мартсан юм уу, бүү мэд.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )