Хойд Солонгосын залуу удирдагч Ким Чен Уны тушаалаар тус улсын цэргийн командлал цөмийн туршилт хийхэд бэлэн болоод байгаа тухай мэдээлэл дэлхий нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдаж буй. Тэгвэл Хойд Солонгос цөмийн туршилт хийх газраа нуун далдалсан гэх мэдээллийг БНСУ болоод Японы хэвлэл мэдээллийн хэрэгслүүд өгч байна. Тодруулбал, Хойд Солонгос хиймэл дагуулын мониторингоос бултахын тулд газар дор цөмийн туршилт хийх тусгай хонгилыг чулуугаар дарж, бетоноор хучсан байдалтай байгаа гэнэ. Оросын хэвлэлд өгүүлснээр тус улс цөмийн туршилтаа энэ сарын 16-нд БНАСАУ-ын удирдагч агсан Ким Чен Ирийн төрсөн өдөр юм уу Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Пак Кын Хэгийн тангараг өргөх ёслолын ажиллагаа болох 2 дугаар сарын 23-нд хийж болзошгүй гэсэн мэдээлэл байна.
Сэтгэгдэл ( 0 )