Өнгөрсөн баасан гаригт Твиттерийн микроблогийн серверүүдийг хакерууд дайрч 250 мянган хэрэглэгчдийн нэр, нууц үг, цахимын шуудангийн хаяг зэрэг хувийн мэдээллийг хулгайлсан байна. Твиттерийн мэдээллийн аюулгүй байдлын захирал Боб Лордын мэдээлж байгаагаар энэхүү дайралт нь АНУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон технологийн компаниудын серверийг эвдэлсэн явдалтай холбоотой байж болзошгүй аж.
Тиймээс аюулгүй байдлын үүднээс өөрсдийн нууц үгээ нэн даруй өөрчлөхийг хэрэглэгчиддээ Твиттерийн удирдлагууд анхааруулжээ.
Сэтгэгдэл ( 0 )