ДНК-ийн шинжилгээгээр өөрийгөө дэлбэлсэн этгээдийг хэн болохыг мэджээ

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 04

Туркийн нийслэл Анкара дахь АНУ-ын ЭСЯ-ны үүдэнд өөрийгөө дэлбэлсэн этгээд нь  Эджевит Шанла гэгч болохыг тогтоожээ. Гэмт этгээдийн хэн болохыг танихын тулд ДНК-ийн шинжилгээ хийсэн байна. Алан хядагч Эджевит Шанла нь баасан гаригт АНУ-ын ЭСЯ-ны визийн хэлтсийн хаалган дээр өөрийгөө дэлбэлсэн юм. Тухайн үед тус яамны аюулгүй байдлын албаны ажилтан болон дипломат байгууллага дээр ирсэн энгийн нэг хүн амиа алдсан билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top