Парагвайд гурван өдрийн гашуудал зарлалаа

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 04

Парагвайн ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч, чөлөөнд байсан генерал Лино Овьедогийн нисдэг тэрэг сүйрч амь үрэгдсэнтэй холбогдуулан тус оронд гурван өдрийн гашуудал зарлалаа.

67 настай улс төрч, Парагвайн гурав дахь улс төрийн хүчинд тооцогддог “Дэг журамтай иргэдийн Үндэсний холбоо” сөрөг хүчний намыг толгойлдог байжээ.

Урьдчилсан дүгнэлтээр, ослын шалтгаан цаг агаарын тааламжгүй нөхцөл хэмээн тодорхойлогдсон ч засгийн газрын зүгээс маш нарийн чанд үзлэг шалгалтыг хийх болно хэмээн амлаж байна. Одоогоор ослын газарт цэргийн болон хууль сахиулах байгууллагынхнаас бүрдсэн тусгай комисс ажиллаж байгаа аж.

Д.Мигаа 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top