Хятадын хойд зүгийн хурдны зам дээр гарсан ослын үеэр 50 автомашин мөргөлдсөний улмаас 4 хүн амь эрсдэн, 24 хүн бэртэж гэмтсэн байна.
Зам тээврийн энэхүү том осол өчигдөр орой Шаньси мужийн Вэньси-Юаньцюй хурдны зам дээр гарсан аж.
Урьдчилсан дүгнэлтээр, ослын шалтгааныг цаг агаарын таагүй нөхцөл болон их цас орсноос боллоо хэмээн үзэж байгаа юм байна.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )