АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама цэргийн албан хаагч-бүсгүйчүүдийг эргэлзэх тээнэгэлзэх зүйлгүйгээр тулалдааны талбар руу илгээх болно гэдгээ мэдэгджээ. Пентагоны зүгээс эмэгтэйчүүдийг тулалдаанд оролцохыг хориглосон шийдвэрийг цуцалсантай холбоотой Америкийн удирдагч өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн байна.
“Бодит байдал дээр бүсгүйчүүд байлдааны ажиллагаанд аль эртнээс оролцсоор байгаа. Тэд Ирак, Афганистан гэх мэт халуун цэгүүдэд тулаанд оролцон, шархдаж, тэр ч бүү хэл амь үрэгдсээр байна” хэмээн Цагаан ордны тэргүүн ням гаригт CBS телевизэд ярилцлага өгөхдөө өгүүлжээ.
Обама Пентагоны гаргасан шийдвэрийг зөв зүйтэй хэмээн дэмжиж, энэ нь бүсгүйчүүдийн боломжийг тэлж өгч байна гэж үзэж байна. АНУ-ын ерөнхийлөгчийн тэмдэглэснээр, тэрээр цэргийн дүрэмт хувцастай олон гайхамшигтай бүсгүйчүүдтэй уулзан, ярилцаж байсан ба тэд эрчүүдээс дутахааргүй бүхнийг чаддаг, зарим тохиолдолд тэднээс ч илүү байсан гэжээ.
Өнгөрсөн сарын сүүлчээр АНУ-ын Батлан хамгаалахын сайд Леон Панетта эмэгтэйчүүдийг хуурай замын цэргийн байлдааны ажиллагаанд оролцох, мөн тусгай элит анги нэгтгэлд алба хаахыг хориглосон шийдвэрийг цуцалсан тухай зарласан билээ.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )