Нөхрөө хэтэрхий үсэрхэг хэмээн гомдоллодог хатагтай нар түүнийг харвал шал дэмий дургүйцэж байснаа ойлгоно. Ю Дзюнчаны биед хэдий хэрийн үс байгааг хэн ч баримжаалах аргагүй. Энэхүү хятад эр дэлхийн хамгийн үсэрхэг хүнээр албан ёсоор тодроод байгаа билээ.
Маш ховор тохиолддог өвчний улмаас уг эрийн биеийн 96% нь битүү өтгөн үсээр бүрхэгдсэн аж. Тэрээр чихнийхээ үсийг авахуулах мэс засал хийлгэсний дараа сонсгол нь илт муудан, эмч нар түүнийг дүлийрүүлчихгүйн тулд яаралтай арга хэмжээ авахад хүрчээ.
Энэхүү их үснээс нь болж олон хүмүүс түүнийг амьтантай андуурдаг гэхэд хилсдэхгүй. Түүний зөвхөн гарын алга, хөлийн ул л үсгүй аж. Эрдэмтэд багцаалсан тооллого хийж үзэхэд, нэг см.кв талбайд дунджаар 41 ширхэг үс байжээ.
Гэвч залуу эр энэхүү байдлаасаа болж сэтгэлээр гутарсангүй, харин ч энэ ер бусын байдлаараа алдаршихыг зорьжээ. Тэрээр тусгай сайт нээн зургуудаа байршуулж, өдөрт олон мянган хүмүүс түүний хуудсанд зочилдог аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )