Долоон удаа аянганд ниргүүлжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 04

Аянга нэг газраа эсвэл нэг зүйлийг хоёр дахин ниргэдэггүй гэж хүмүүс ярилцдаг. Гэвч америк эр Рой Салливан аянганд долоон удаа ниргүүлснээрээ алдаршаад байгаа аж.

Виржини мужийн Шенандоа дахь Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн харуул залуу хамгийн олон удаа аянганд ниргүүлсэн хүнээр Гиннесийн номонд бичигдсэн байна.

Аянганд цохиулах магадлалыг ойролцоогоор 3000-д нэг гэж тооцоолдог. Тэгвэл 7 удаа аянганд цохиулахын тулд нэлээн их “хичээхээр” байгаа биз! Түүнийг нэг талаас олон удаа аянганд ниргүүлсэн азгүй амьтан гэж тооцохоор, нөгөө талаас ийм олон удаагийн ниргэлтийн дараа амьд үлдчихдэг онцгой азтан гэж үзэж болохоор.

Ээлжит таагүй явдлын дараа Рой улам болгоомжтой болон цаг агаар таагүй үед гэрээсээ ч цухуйхгүй суусан байх гэж та бодож байвал эндүүрэл болно гэнэ. Тэрээр сүүлийн удаа загасчилж яваад аянганд ниргүүлсэн аж.

Д.Мигаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top