Нас барсан хүүхдүүдийн нэрийг ашигладаг байжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 04

Telegraph сонин британийн нууц тагнуулын ажилтнууд нас барсан хүүхдүүдийн нэрэн дор ажилладаг байсан талаар нийтэлжээ. Тэнд өгүүлснээр, Скотленд-Ярд өөрийн ажилтнууддаа нууц бичиг баримт бүрдүүлэхийн тулд 80 гаруй хүүхдийн мэдээлэл ашигласан аж.

Лондонгийн цагдаагийн газрын албан ёсны мэдэгдэлд уг үйлдлийг өнгөрсөн хугацаанд болсон зүйл гэж хүлээн зөвшөөрсөн байна. Британийн парламентын дотоод хэргийн зөвлөлийн дарга Кит Ваз цагдаагийнхны уг үйлдлийг аймшигтай зүйл хэмээн нэрлэж, Скотленд-Ярдын удирдлагыг тайлбар хийхийг шаардсан аж.

Тэрхүү үйлдлийг эсэргүүцэгчид нь нууц ажилтнууд өөрсдөө байсан ба хүний нэр хулгайлсан буруутай мэдрэмж тэднийг зовоодог байсан талаар өгүүлсэн байна.

Д.Мигаа 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top