Өнөөдөр Парис хотноо Жон Гальяно болон Dior-ын хооронд “ширүүн тулаан” болох аж.
Нэр хүндтэй загвар зохион бүтээгч, Dior-ын төлөөлөгчидтэй шүүхэд уулзах юм байна. Гальяно өөрийн хуучин ажил олгогчоос 15 сая еврогийн нөхөн төлбөрийг хөдөлмөрийн гэрээгээ зөрчсөн хэмээн нэхэмжилсэн байна.
15 жил хашсан, Dior-ын зохион бүтээгчдийн захирлын албан тушаалаа загвар зохион бүтээгч эр хоёр жилийн өмнө дуулиан шуугиантай орхисон билээ. Түүний халагдах болсон гол шалтгаан нь парисын нэгэн кафед гаргасан зохисгүй үйлдэл байсан аж. Уг бичлэг интернетэд тавигдангуут Dior түүнтэй хамтран ажиллахаас татгалзсан байна.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )