Бразилийн Рио-де-Жанейро дахь шоронгоос ус дамжуулах хоолойг ашиглан, 20 хоригдол оргосон байна.
Засан хүмүүжүүлэх газрын ажилтнуудын өгүүлснээр, тэдний дөрвийг баривчилсан ба бусад нь мөн удахгүй баригдах магадлалтай байгаа аж. Учир нь тэд ус дамжуулах сувгаас гарч амжаагүй байгаа бололтой.
Хоригдлууд оргосон уг шоронд нийтдээ 1700 гаруй хоригдол ял эдэлж байгаа аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )