Улаан-Үдэд цогцосны тасархайтай уутнууд олджээ

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 04

Улаан-Үд хотын нэгэн орон сууцны барилгын гаднаас хоёр эрэгтэй хүнийг мөчилж хийсэн таван уут цогцосны тасархай олдсон байна.

Хэргийн газарт очсон цагдаа нар Жердевийн гудамж дахь есөн давхар орон сууцны нэгэн байранд их хэмжээний цусны толбо олжээ. Энэ байрны тагтан дээр мөн модон хайрцаг байгаа бөгөөд дотор нь амь үрэгдэгсдийн цогцос байх магадлалтай байгаа аж.

Уг явдалтай холбоотой эрүүгийн хэрэг үүссэн ба мөрдөгчид амь үрэгдэгсдийг тодруулан, алуурчдыг хайж байгаа юм байна.

Д.Мигаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top