Хэрэв түүхийг нь дуустал мэдэхгүй хүн бол Хенри Цайглендийг жинхэнэ азтай хүн гэж хэлж болохоор. Аль дээр 1883 онд залуу эр сүйт бүсгүйгээсээ салжээ. Сэтгэлээр унаж, зовж шаналсан бүсгүй аймшигт депресст орж, баахан уйлж унжсаны эцэст өөрийнхөө амийг егүүтгэсэн байна.
Бүсгүйн том ах дүү охиныхоо өшөөг авахаар тангараглан, Хенриг шөнөөр дагаж яваад буудсан аж. Сум нүүрнийх нь хажуугаар зурж өнгөрөн, модонд туссан байна. Дүү охиныг нь гомдоосон залууг үхчихлээ гэж бодоод ах нь сүүлийн сумыг өөртөө зоожээ.
Гэтэл Хенрид аз дайран, ялимгүй зурагдсанаас бус шархадсан ч үгүй гэртээ ирж, өөрийгөө жинхэнэ азтан хэмээн тооцох болсон аж.
Гэвч онцлог нь, түүх үүгээр дууссангүй. Олон жилийн дараа өөрт нь зориулсан сум зоогдсон модыг булгалж унагаахаар Цайгленд шийдсэн байна. Уг ажил тийм ч хялбар байсангүй, Хенри түүнийг хэдэн динамитын тусламжтай дэлбэлэхээр болжээ.
Харин дэлбэрэлтийн улмаас чөлөөлөгдсөн сум Хенригийн яг толгойд зоогдсон байна. Цайгленд газар дээрээ нас баран, тэрхүү сум бүхий л он жилүүдийн уртад өөрийн золиосоо хүлээн, хамгийн санамсаргүй мөчид өш хонзонгоо аймшигтай авлаа хэмээн хүмүүс ярилцаж байсан аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )