Индонезийн иргэн Деде Косвара (Dede Koswara) эхээс төрөхдөө цоо эрүүл байжээ. Харин 10 настай байхдаа хүү ойд явж байгаад бүдэрч унан өвдгөө шалбалсан аж. Шарханд нь халдвар орсон бололтой, уг хэсгийг тойрон удалгүй булдруу үүсч эхэлсэн байна.
Дараа нь тэдгээр ургацаг бүхий л хөлөөр нь тархаж эхэлжээ. Цаашдаа бүр хүүгийн гараар хүртэл гарч эхэлсэн байна. Олон жилийн турш залуу хүү яаж ч чадахгүй, зөвхөн тэдгээр ургацагийн үзүүрүүд нь хэрхэн хувирахыг харахаас хэтрэхгүй байлаа.
Өвчин залуу эрийг удаан бөгөөд эрчимтэй ноёлон, түүний бүхий л эрч хүчийг сорж аван, бараг хөдөлгөөнгүй болгосон байна. Тэрээр харлаж, хүндэрсэн хөлөө арай чүү зөөн, гар нь ч бас хөдөлгөөнгүй болсоор байв. Индонез эр өвгөрч хөгширсөн модтой адил болжээ. Ургацагууд тал тал тийш салаалан, том модны мөчрийг санагдуулам болж, Косвара өөрөө ер бусын ургамал мэт харагдах болов.
Энэхүү нууцлаг өвчин түүний бүхий л амьдралын утга учрыг үгүй хийж, өлсөж үхэхгүйн тулд явуулын циркчдийн тоглолтонд “хүн-мод” гэсэн үзүүлбэрээр оролцох болжээ.
Өнгөрсөн жил индонезийн эмч нар лазерийн туяа ашиглан, түүний биеэс бараг 4 метр ургацаг авсан боловч удалгүй ахин шинээр ургаж эхэлсэн аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )