Оросын олигархи Роман Абрамовичийн 250 сая фунт стерлингийн үнэ өртөг бүхий хаус Лондон хотод бий. Дөрвөн давхар эл барилга нь нийт 1400 кв метр талбайтай бөгөөд дутуу юм үгүй тансаг харш. Ажлын өрөө, мини театр, галын өрөө граж гээд давхар тус бүрдээ өөр өөрийн онцлогийг шингээсэн өрөөнүүд бий. Гэхдээ өрөө болгоныг нь хэдэн сая ам.доллараар хэмжигдэх тавилга сэлтээр тохижуулсан гэх бөгөөд байшинг тохижуулсан нийт өртөг нь тэрбумаар тоологдох аж. Тэрбээр эл хаусаа гэргий Дарья Жуковадаа зориулан худалдаж авсан гэдэг.
Сэтгэгдэл ( 0 )