Миннесота мужийн оршин суугч Харри Женкинс хоёр найзын хамт загасчлахаар явжээ. Тэдний очсон нуур хөлдсөн байсан тул цооног гаргахын тулд Женкинс тэсрэх бодис ашиглахаар шийдсэн байна.
Тэд хэрэгтэй чиглэлд тэсрэх бодисоо шидсэний дараа нохой нь тэр зүг рүү өөрт нь зориулж шидсэн саваа гэж ойлгоод авах гээд давхиж буйг харжээ. Тэднийг харсаар байтал нохой динамитийг өргөн, эрчүүдийн хашгирахыг ч үл тоон, сүүлээ баяртайгаар шарвагнуулан, тэдний зүг хурдалж эхэлжээ. Тэд бүх зүйл аймшигтайгаар эргэж буйг ойлгон, амиа аврахын тулд эргэн зугатсан байна. Нохой үүнийг хөөцөлдсөн хөгжилтэй тоглоом гэж ойлгон, тэдний араас элдэж эхэлжээ. Эрчүүд яг үхлийн ирмэгт дөхөж ирсэн ба дэлбэрэлтийн давалгаа тэдэнд арай хүрээгүй аж .
Хөөрхий нохой амь үрэгдэн, дэлбэрэлт болсон хэсгийн мөс тэлж хагарсаар Женкинсийн машин зогсож байсан газар хүрч, машин нь нуурын гүн рүү живсэн байна. Харамсалтай нь, азгүй явдал үүгээр дууссангүй. Даатгалын компани нь Женкинсийн машинд мөнгө төлөхөөс татгалзсан аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )