Баавгайд бариулсан залуу сэтгэцийн гажигтай байжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 04

Швейцарийн Берн хотын амьтны хүрээлэнд баавгайд зориулсан тусгай цэцэрлэгт хүрээлэн байгуулагдаж тус хүрээлэнд хос баавгай амьдрах болжээ. Гэтэл тус хотын иргэн, 25 настай залуу баавгайн тусгаарлах хашлагыг даван, дөрвөн метрийн өндрөөс Финн нэртэй хүрэн баавгай дээрээс үсэрчээ. Цочсон араатан хүний гарнаас нь зуун сэгсчиж золтой л залууг алчихаагүй байна. Түүнийг баавгайн хоол болдогийн даваан дээр цагдаа ирж баавгайг амин бус газар нь буудаж байж залууг салгаж авчээ. Цагдаа нарын хэлж байгаагаар баавгайн дээрээс үсэрсэн залуу сэтгэцийн гажигтай аж.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top