Нэрээ авч үлдэхээр шүүхэд хандав

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 04

Блэр (Blaer) хэмээх нэртэй исландын оршин суугч охины нэр улсын бүртгэлд зөвшөөрөгдөөгүй учраас тус орны түүхэнд анх удаа шүүхээр дамжуулан нэрээ авч үлдэх хэрэгтэй болжээ.

15 настай Блэрийн ээж Бьорк Эйдсдоттир (Bjork Eidsdottir) хүүхдээ загалмайлсны дараа л нэр нь бүртгэлд орж болохгүйг мэдсэн аж. Иймээс зөвшөөрөл авахаар улсын онцгой комисст ханджээ.

Исланд хэлний дүрмээр уг нэр нь эр хүйсийн нөхцөл шаардах учраас комиссын зүгээс нэрийг хуульчлахыг татгалзсан байна. Комиссын шийдвэрийг давж заалдахаар шүүхэд өргөдөл өгөн, найдлага тавин хүлээж байгаа аж.

Блэрийн ээжийн өгүүлснээр, тэрээр 1973 онд ийм нэр авсан бүсгүйг таньдаг ба улсын бүртгэлд орж болохгүй гэдгийг сайн мэдээгүй гэжээ. Охиныг загалмайлж, нэр хайрласан ламтан ч тус орны бүртгэлд орж болох эрэгтэй 1712, эмэгтэй 1853 нэрний талаар тодорхой ойлголтгүй байсан бололтой. Исландид хүний нэр маш чухал ач холбогдолтой ба утасны лавлах дээр гэхэд эхлээд овог нь биш, нэр нь бичигддэг аж.

Д.Мигаа

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top