Австралийн Онслоу хотын наран шарлагын газарт амрагсдыг байгалийн нэгэн сонин үзэгдэл гайхшруулсан байна.
Хэсэг хугацаанд тэнд элсэн шуурга босчээ. Цаг агаар маш сайхан байсан ба гэнэт эргийн дагуу асар том элсэн хана босож ирсэн байна. Салхи 64 км\цаг хүртэл хүчтэй байсан аж.
Улаан элс, жаргаж буй нарны туяатай нийлэн ер бусын сүр хүчийг илтгэн, хүмүүс бараг л ертөнцийн төгсгөл биш байгаа гэж бодоход хүрчээ. Цаг уурчид одоогоор уг шуурганы гарал шалтгааныг тодорхойлохоор оролдож байгаа аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 1 )
хоооххх аймар юмаа