Оросын эрдэмтэн Монголд амиа хорложээ

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 05

“Оросын эрдэмтэн Монгол улсын нийслэлд амиа хорложээ” гэх гарчигтай мэдээлэл ОХУ-ын хэвлэлүүдээр гарч эхэлжээ. Уг мэдээнд “Өчигдөр Монгол улсын нийслэл Улаанбаатарын нэгэн зочид буудалд оросын эрдэмтэн түүхч Артём Козьмины шарилыг илрүүлсэн байна. ОХУ-ын харьяат 36 настай угсаатны зүйчийн шарил дээр хүч хэрэглэж хөнөөсөн ул мөр үгүй. Козьмин нь амиа хорлосон байх гэж цагдаагийн газар үзэж байна” гэжээ. Тус улсын иргэн Козьмин нь аман зохиол, үлгэр домгийн хүрээнд судалгаа хийж байсан бөгөөд 2006 оноос хойш Монгол улсад экспедицийн бүрэлдэхүүнд удаа дараа очиж, монголын үлгэр домог, уламжлалыг судлаж байсан аж. Харин энэ удаа Монгол улсад хувийн журмаар ирсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top