Малид Эвлэрлийн үндэсний комисс байгуулагдахаар боллоо

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 05

Мали улсын гадаад хэргийн сайд Тьеман Кулибали долоодугаар сарын сүүлчээр явагдах бүх нийтийн сонгуультай холбоотой асуудлаар тус оронд улс төрийн яриа хэлцэл явагдах болно хэмээн мэдэгджээ. Мөн тэрээр Эвлэрлийн үндэсний комисс байгуулагдана гэж мэдээлсэн байна.

Тус улсын хойд зүгт амьдардаг цөөнх үндэстний өөртөө засах эрхийг хамгаалдаг Азавадаг чөлөөлөх үндэсний хөдөлгөөн нь Малийн хойд зүгийнхний ашиг сонирхлыг дангаараа илэрхийлж чадахгүй гэж Калибали онцлон өгүүлжээ.

Д.Мигаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top