Афганистан, Пакистан улсууд стратегийн хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулна

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 05

Даваа гаригт Их Британийн ерөнхий сайд Дэвид Кэмероны хотын гаднах өргөөнд Афганистан, Пакистан улсын ерөнхийлөгчид оролцсон гурван талт хэлэлцээр явагджээ. Үүний үр дүнд Хамид Карзай, Асиф Али Зардари нар энэ оны намар стратегийн хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурах шийдвэр гаргасан байна.

 Мөн талууд “Талибан” болон Афганы энхтайвны асуудал эрхэлсэн Дээд зөвлөлтэй хэлцэлд хүрэхийн тулд Катар, Доха хотуудад өөрсдийн төлөөллөө нээх талаар зөвшөөрцгөөсөн аж.

Энэ бүгд, ерөнхий сайдын үзэж буйгаар, гэрээ хэлцлээ сэргээх зайлшгүй талаар радикал хөдөлгөөнийхөнд “тодорхой дохио” илгээж байна гэжээ. “Афганистан дахь энхийн бодлогод бүгд оролцох цаг боллоо” гэж Дэвид Кэмерон онцлон өгүүлжээ.

Д.Мигаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top