Японы Цаг уурын албаны удирдах газар цаг агаарын мэдээлэл боловсруулахад ашигладаг байсан ерөнхий суперкомпьютер ажиллагаагүй болжээ. Даваа гаригийн орой энэхүү нарийн төхөөрөмжийн хөргөлтийн системд асуудал үүсэн эвдэрсэн аж. Түүнийг буцааж хэвийн ажиллагаанд нь оруулах ямар ч боломжгүй хэмээн үзсэн байна.
Цаг уурын удирдах албаны өгүүлж буйгаар, уг гэмтэл газар хөдлөлт ба цунамийн мэдээлэлд хамаагүй ба тэднийг өөр төхөөрөмжөөр хэмждэг юм байна.
Энэхүү эвдэрсэн суперкомпьютер Hitachi фирмийнх бөгөөд 2012 оны зургаадугаар сараас ашиглагдаж эхэлсэн байна. Тэрээр секундэд 800 триллион үйлдэл хийх хүчин чадалтай аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )