Алабама мужид 5 настай хүүг барьцаалан, бараг бүтэн долоо хоног хоргодох байранд байлгаж байсан Жим Ли Дайксийг ХМТовчооны ажилтнууд устган, хүүг аварчээ. Бяцхан хүү одоогоор эмнэлэгт хэвтэн, шинжилгээ хийлгэж байна.
Хүчнийхний энэхүү ажиллагаа хэвлэл мэдээллийнхний хувьд гэнэтийн зүйл болжээ. Тэд хэдхэн минутын өмнө барьцаалагчтай хэлэлцээр хийх гэж байна хэмээн мэдээлж байсан ба хоромхон зуур нөхцөл байдал өөрчлөгдсөн аж.
65 настай Жим Ли Дайкс зургаан өдөр, шөнө хүүг хоргодох байранд барьцаалжээ. Даваа гаригт Алабамагийн цагаар 15:12-т хэлэлцээр хийх ажилтан гэмт хэрэгтэнтэй хоргодох байрны агааржуулалтын хуванцар хоолойгоор холбоо барин нөхцөл байдал хурцадмал болж байгааг анхааруулжээ. Дайкс зэвсгээ авах хооронд тусгайгийн ажилтан түүнээс өрссөн байна. Ингээд гэмт этгээд амь эрсдэн хүү аврагдсан аж. Уг ажиллагааны нарийвчилсан мэдээллийг ХМТовчоо өгөхөөс нууцалж байгаа юм байна.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )