Францын баруун өмнөд зүгт цулбуурт загаснууд тагтаа ангуучилдаг болжээ. Европын цулбуурт загас 1,5 м хүртэл урттай байдаг. Энэ нь хэмжээгээрээ цэнгэг усны гурав дахь том загас юм.
Ихэнх цулбуурт загас замаг, загасны түрс, хавч, мөн бусад загасаар хооллодог. Францын Терн голд 1983 оноос өмнө цулбуурт загас байдаггүй байсан ба хүмүүс тэднийг нүүлгэн шилжүүлж суурьшуулахаар болсон аж.
Үүний дараа тэнд шинээр суурьшсан цулбуурт загас асар хурдтай үржин, хоол хүнс нь хүрэлцэхээ байснаас том загаснууд нь шувуу ангуучлах болжээ. Тэдний энэхүү үйлдлийг ажиглахын тулд эрдэмтэд Терн голд ирж, загас шувуудыг барьж байгаа бичлэгүүдийг хийсэн байна.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )