Амьтны хэл ойлгодог бүсгүй

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 05

Амьтны хэл ойлгодог хүмүүс зөвхөн үлгэрт гардаг гэж боддог уу? Тэгвэл, нохой, муурны үсчин хийдэг, 39 настай британи бүсгүй Мэнди Карр өөрийн дөрвөн хөлт үйлчлүүлэгч нарынхаа бодлыг унших чадвартай гэнэ. Хүмүүс түүнд төлбөр төлөн, хайртай амьтдаа оношлуулдаг аж.

Мэнди анх 20 настай байхдаа энэхүү чадвараа мэдэрчээ. Тэрээр нэгэн нохойны үсийг засаад байж байтал гэнэт амттайхан юм гуйж байгаа “хоолой” сонсох шиг болсон байна.  Ингээд эхэн үедээ үүнийг маш их гайхаж байсан аж. Харин одоо Мэнди өөрийн авьяасыг ашиглан, хөөрхөн орлого олдог болжээ. 100 фунт стерлинг аваад амьтдынх нь ямар өвчтэй байгаа, юу бодож байгаа зэргийг эздэд нь хэлж өгдөг юм байна.

Мэндид амьтныг заавал биетээр бус, зургийг нь ч үзүүлж болох аж.

Д.Мигаа 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Аминаа(202.126.90.169) 2024 оны 10 сарын 22

Муухай

0  |  0
Top