Хятадын нэгэн гэр бүл өөрийн хүүгээ гурван метр урттай аварга могой асрагчтай болгожээ.
Кантон мужийн Тонгуаня суурингийн Ачже Лю хүү эцэг Чань Лю нь гэртээ могойн өндөг авчирснаас хойш 6 жилийн дараа төрсөн аж. “Надад могойнууд хамгийн гоё амьтад шиг санагддаг. Тэднийг хүүтэй минь тоглож байгааг харахад надад сонирхолтой байдаг” гэж Чань ярьсан байна.
Ачже хүү бага байхаасаа асар том могойноос огтхон ч айдаггүй байсан бөгөөд харин ч эсрэгээр халуун өдөр түүнд “тэврүүлээд” сэрүүцэх дуртай байж. Могойг хүүд хор учруулахгүй гэдэгт итгэдэг болсон хойноо эцэг эх нь хүүг түүнтэй орхин явдаг болжээ. Нэг үгээр бол, бирмийн аварга могойг өөрийн хүүгийн асрагч болгосон байна. “Түүнд ийм сүрлэг хамгаалагч байхад хулгайлагдана гэж айх зүйлгүй” хэмээн Чань Лю бахархалтайгаар өгүүлж байна.
Одоо 13 настай Ачже амьтан судлаач болж, могой судална гэж мөрөөдөж байгаа аж. Тэрээр өөрийн асрагчийн талаар “Тэр надтай маш болгоомжтой харьцан, хэзээ ч хэт чанга дардаггүй. Хүмүүс хэрэв амьтдыг сайн ойлгодог бол харилцан бие биедээ эелдэг сайхан хандахсан” гэж хүү ярьжээ.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )