Ерөнхийлөгчийн тангарагийн ёслолтой цөмийн туршилт давхцаж болзошгүй

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 05

Хойд Солонгос энэ сард цөмийн туршилт хийнэ гэсэн сэрэмж дэлхий нийтэд байгаа. Тэгвэл БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Мен Баг эрхэм Хойд Солонгосыг  цөмийн хоёр туршилтыг нэг зэрэг хийж болзошгүй байгаа талаар хэвлэлд өгсөн ярилцлагадаа өгүүлжээ. Хойд Солонгос хиймэл дагуулын мониторингоос бултахын тулд газар дор цөмийн туршилт хийх тусгай хонгилыг чулуугаар дарж, бетоноор хучсан байдалтай байгаа гэх мэдээлэл өнгөрөгч долоо хоногийн сүүлчээс эхлэн гарсан. Хойд Солонгосын залуу удирдагч цэргийн командлалаа бэлэн байдалд байлгаж байгаа гэх мэдээлэл бий.

 Тэгэхээр 20 хүрэхгүй хоногийн дараа Ерөнхийлөгчийн албан тушаалаасаа буух  Ли Мен Баг эрхмийн хэлээд байгаа хоёр туршилт  нь энэ сарын 16-нд БНАСАУ-ын удирдагч агсан Ким Чен Ирийн төрсөн өдөр болон  Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Пак Гын Хэгийн  тангараг өргөх ёслолын ажиллагаа болох 2 дугаар  сарын 23-нд хийгдэж болзошгүй гэсэн мэдээлэл цацагдаж байгаа. Гэхдээ олон улс даяар урьдчилан цацагдаад байгаа эл өдрүүдээс тэс өөр өдөр ч  туршилтаа хийж болзошгүй юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top