16 настайдаа ой санамж нь “нойлолжээ”

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 05

Гэр бүлийн зурагаа харахад Тейлор Смартад танихгүй хүний амьдрал харж буй мэт санагдана. Тэрээр одоо 18 настай бөгөөд хоёр жилийн өмнө унаснаас болж өөрийн тухай бүх зүйлээ мартсан аж.

Тэрхүү азгүй тохиолдлын дараа өөрийн ойр дотныхноо таньж байсан боловч зөвхөн өөрийн амьдралын түүхээ эхнээс нь судлах хэрэгтэй болжээ. “Би өөрийнхөө найзууд, гэр, нохойгоо танихгүй байсан. Гал тогооны хэрэгслүүдийг хэрхэн ашиглах, үдээсээ яаж үдэх, үсгүүдийг яаж бичих гээд бүх зүйлийг надад эхнээс нь зааж сургах шаардлагатай болсон. Би яг л өөр гаригаас ирсэн юм шиг мэдрэмж төрж байсан” хэмээн Тейлор ярьжээ.

Охин эртнээс толгой эргэж, дотор муухайрдаг өвчний шинж тэмдэгтэй байсан боловч эмчлүүлэхгүй явсаар байгаад нэгэн удаа ухаан алдаж унахдаа угаалгын онгоцоо толгойгоороо мөргөснөөс хамаг ой санамж нь арчигдсан байна.

Түүний ээж Жейний дурсаж буйгаар, Тейлор унасныхаа дараа яг л жаахан хүүхэд шиг байнга “яагаад”, “хаана”, “юу” гэсэн асуултууд тавих болсон аж. Азаар, бүсгүйн тархи гэмтэл аваагүй учраас хялбархан сэргээн санаж байгаа юм байна.

Д.Мигаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top