Английн Сомерсет гүнлэгийн Батвик хотын иргэн, 81 настай Алан Морган эмч нарт ээлжит оньсого төрүүлэн, орчин үеийн анагаах ухаан хүний тархины нууцад нэвтрэх талаар сулхан байгааг баталсан аж.
Зүрхний өвчин нь хүндрэн комд ороод сэргэсний дараа тэрээр валли хэлээр ярьдаг болжээ. Өмнө нь гойд хэлний авьяас гэхээр юмгүй, зөвхөн англи хэлээр ярьдаг байсан аж.
Хүүхэд байхдаа, дайны үед Уэльст эмээгийндээ түр хугацаанд байсан ба валли хэлийг бага зэрэг ойлгодог болсноос бус ярьж чаддаггүй байжээ.
Эмч нар Морганд “афазия” хэмээх тархины өвчний онош тавьсан ба энэ өвчний үед хэл яриаг хариуцдаг тархины хэсэг гэмтдэг юм байна. Ихэнх өвчтнүүд хэл ярианы асуудалтай тулгардаг бол цөөн тооны хүмүүс хэлний авьяастай болдог аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )