“Хар энергитэй” зам дээр тусгай тэмдэг тавина

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 05

Зарим сөрөг энергитэй бүс нутаг аймшигт авто замын ослуудад шууд нөлөөлдөг гэдэгт Самарын иргэн Сергей Скороумов итгэлтэй байдаг аж. Тэрээр иймэрхүү замууд дээр тусгай патент бүхий урьдчилан анхааруулах таних тэмдэг тавибал ослын тоо харьцангуй буурна хэмээн үзэж байна.

Зарим замын тодорхой хэсэгт “ойлгомжгүй” ослууд ихээр гардаг ба цагдаа нар жолоочийн болгоомжгүй байдлаас боллоо гэдэг бол жолооч нар зам муу байгаа нь нөлөөллөө гэж үздэг. Харин эрдэмтэд өөрсдийн тайлбараа өгч, эдгээр ослууд хаа сайгүй биш харин сөрөг энергитэй бүсэд гардаг гэж өгүүлж байна. Ийм бүсэд цахилгаан хэрэгслүүд саатан, машины жолооч хоромхон хугацаанд орон зайн мэдрэмжээ алддаг аж.

Жишээ нь: Волгын районоор Кинель рүү явдаг зүгт гайхалтай өргөн зам байдаг ба түүний дагуу долоон км орчим газарт ослоор амь эрсэдсэн олон жолооч нарын дурсгалын хөшөө байдаг, М5-Самара-Оренбург замын 80 дахь километрт байнга осол гарч байдаг хэсэгхэн газар байдаг аж. Иймэрхүү “хараал хүрсэн зам” Германд, Майн дахь Франкфурт, Мангейм хоёрын хоорондох замын хэсэг газарт сүүлийн 6 жилд 73 осол гарч, 200 гаруй хүн амь үрэгдсэн байна. Гайхалтай нь, энэ хэсэг газар ямар ч саад тотгоргүй, шув шулуун дардан зам аж.

Д.Мигаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top