АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама энэ хавар Ойрхи Дорнодоор, ялангуяа Израиль, Иордан, палестины газар нутгаар айлчлах аж. Энэ талаар Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жей Карни улс оронд нь гуравдугаар сард Обама айлчлах талаар Израилийн хэвлэлүүдийн мэдээлэлд мягмар гаригт сэтгүүлчдэд тайлбар хийхдээ баталсан байна.
Израилийн телевизийн мэдээллээр, гуравдугаар сарын 20-нд Барак Обама тус улсад айлчлах бололтой. Гэвч Карни Ойрхи Дорнодын айлчлалын хугацаа одоогоор гүйцэд тодорхой болоогүй байна гэж цохон тэмдэглэлээ.
Энэ бол Обамагийн АНУ-ын ерөнхийлөгчийн хувьд еврейн улсуудаар айлчлах анхны аялал болох юм. 2008 оны долоодугаар сард ерөнхийлөгчийн сонгуульд ялахаасаа өмнө Израиль ба палестины газар нутгаар очиж байсан бөгөөд түүнээс хойш тийшээ зүглээгүй байсан билээ.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )