Грекийн засгийн газар нэгдүгээр сарын 31-нээс ажил хаяж байгаа далайчид, тэнгисийн ажилтнуудыг иргэний үүргийнх нь дагуу албадан дайчлахаар боллоо.
Лхагва гаригт орон нутгийн цагаар өглөөний 06:00 цагаас эхлэн Грекийн эх газар, арлуудын хооронд зорчигчид, ачаа тээвэрлэлтийн үүрэг гүйцэтгэдэг далайн тээврийн ажилтнууд өөрсдийн ажлын байранд очиж, албан үүргээ гүйцэтгэх ёстой аж. Хэрэв үүнийг эсэргүүцвэл 5 хүртэл жилийн хорих ялаар шийтгэхээр болжээ.
“Харамсалтай нь, ажил хаягсадтай цаашид гэрээ хэлцэл хийх боломжгүй” хэмээн Тэнгисийн флотын сайд Константинос Мусурулис мэдэгдсэн байна. Түүний өгүүлснээр, арлын Грекийн нөхцөл байдлыг сайжруулахын тулд эрх баригчдын зүгээс зайлшгүй ийм арга хэмжээ авахаас аргагүйд хүрсэн аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )