Франц улс Малигаас цэргүүдээ гаргана

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 06

Энэ гуравдугаар сараас эхлэн Мали улсаас өөрсдийн цэргүүдийг гаргахаар төлөвлөж байгаа тухай Францын Гадаад хэргийн сайд Лоран Фабиус мэдэгджээ.

“Одоо хир хэд хэдэн алан хядагчдын үүр үлдээд байгаа тус орны хойд хэсэгт бид цэргийн ажиллагаагаа үргэлжлүүлэх болно” гэж батлан хамгаалахын тэргүүн өгүүлснийг Reuters агентлаг дамжуулсан байна.

“Бүх зүйл төлөвлөгөөний дагуу ном журмаараа явагдвал энэ гуравдугаар сараас  францын цэргүүдийн тоо хорогдох ёстой” хэмээн Фабиус францын Metro сонинд ярилцлага өгөхдөө өгүүлжээ.

Д.Мигаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top