XX зууны сүүлчээр ертөнцөд мэндэлж эхэлсэн индиго хүүхдүүдийн талаар одоо маш их ярьж, бичиж байгаа билээ. Эдгээр ер бусын хүүхдүүдийн аура гэрлэн бүрхүүлийг судалж эхэлсэн цагаас “индиго хүүхдүүд” гэсэн нэр томьёо гарч иржээ. Тэдний аура бүрхүүл бусад хүмүүсийнхийг бодвол илүү хар-хөх өнгөтэй байдаг ба үүнийг индиго өнгө гэж нэрлэж байгаа аж.
Америкийн сэтгэл зүйч Ли Кэрролл аура бүрхүүлийн гэрэлтэлтийн эрчим, өнгө, хэмжээ, хэлбэрээр тодорхойлон, индиго хүүхдүүд оюун ухааны чадамж болон мэдлэгийн нөөцөөрөө өөрийн үе тэнгийнхэн байтугай, өөрийг нь төрүүлсэн эцэг эхээ ч даваад байна гэжээ. Эдгээр хүүхдүүдийн гол онцлог нь өөрсдийн бага залуу насыг харгалзалгүй, өөрийнхөө дэлхийд ирсэн “аяллын” талаар шүүн тунгааж боддог аж.
Хэрэв эхэн үедээ индиго хүүхдүүдийг суут ухааны билэг тэмдэг хэмээн үздэг байсан бол сүүлийн үед "антииндиго" буюу "ад чөтгөрийн" талаар яригдах болжээ. Эдгээр хүүхдүүдийг судалдаг эрдэмтдийн саналаар, индигог дотор нь суут ухаантан ба ад чөтгөр гэж хоёр хуваах ба алтан дундаж гэж байхгүй юм байна. Энд, зарим нэгэн индиго-ад чөтгөрүүд дэлхийг хүмүүсийн “хог шаараас” цэвэрлэхээр ирсэн гэж өөрийгөө үздэг аж. Харин яг ямар хэлбэрээр цэвэрлэх гэж?
Иймэрхүү ихэнх хүүхдүүд хэдий нас нь жаахан ч гэсэн дотоод ертөнц нь аль эрт бүрэлдэн тогтсон байдаг. Тэдний бодлоор, хэрэв хэн нэгнийг муу хүн гэж үзвэл түүнийг устгах ёстой гэж боддог. Ингээд тэд устгадаг! Эдгээр хүүхдүүдийг хүмүүжүүлэх талаар яриад ч хэрэггүй, учир нь тэд хэнд ч захирагдахгүй. Индиго хүүхдийн хувьд ямар ч нэр төр, хууль ёс, түүнийг харгалзаж хамгаалагч хэрэггүй. Хэрэв түүнийг хүчээр захиргаадаж хүмүүжүүлэхийг оролдвол тэд хамгийн аймшигтай ад чөтгөр болж хувирах магадлалтай аж.
Ингээд иймэрхүү “антииндиго” буюу ад чөтгөр маягийн хүүхэдтэй зарим эцэг эхчүүдийн яриаг сонирхуулъя:
Гурван настай нэг хүү яг насанд хүрсэн хүн шиг аймшгийн чадал тэнхээтэй ба гартаа тааралдсан бүх зүйлийг эвдэж хэмхчээд байжээ. Эцэг эх нь зэмлэсэн үг хэлэхээр урдаас нь нэг л өгүүлбэр хэлдэг: “Би та нарыг тэртэй тэргүй бүгдийг алах болно”. Хэсэг хугацааны дараа энэ хүүгийн эцэг оньсого мэт сонин байдалтай нас баржээ. Уг хэргийн буруутан тогтоогдоогүй боловч, талийгаачийн эхнэр ямар нэгэн зүйл таамаглаад байсан аж. Тэрээр хүүгээ энгийн хүүхэд биш гэдэгт итгэлтэй байдаг ба хүү нь түүн рүү огт цавчихгүй, нэг тийм сонин аймшигтай харцаар харахад нь айснаасаа хамаг бие нь хүйт даах шиг болдог гэжээ.
Бас нэг бүсгүй хүүгээ 4 настай байхаас айж эхэлжээ. Хүү нь бас л ер бусын хүч чадалтай, заримдаа бүр яг насанд хүрсэн эр шиг мэдрэмж илэрхийлдэг нь түүний харц, үйл хөдлөлөөс харагддаг гэнэ. Тэр ээжийнхээ найз хүүхний хөх, бөгснөөс базлан, яг нэг бүдүүлэг эрчүүд шиг балиар хоолойгоор жигтэйхэн баясаж хөхөрдөг аж. Нэгэн удаа тэр бүсгүй бүр түүнд хүчиндүүлэх вий гэсэн айдас төрсөн гэж ярьсан байна. Хүүг нэгдүгээр ангид орсны дараахан түүнд шүүмжлэлтэй хандсан багш бүсгүй сонин байдлаар шийтгэгджээ. Онош нь тодорхойгүй тэрээр 40 хэм хүртэл халууран, сэхээн амьдруулах тасагт хүргэгдсэн байна.
Бас нэг ээж охинтойгоо хоёулаа амьдардаг байжээ. Охиноо бусдаас дутуугүй өсгөхийн тулд гурван ажил давхар хийдэг байж. Нэг “нартай” өдөр тэрээр ажлаасаа аймшгийн ядарч ирээд, охиноо цай бэлдэж өгөхийг хүсчээ. Охин нь түүний хүсэлтийг хичээнгүйлэн гүйцэлдүүлж, аягатай цай түүнд авчирч өгсөн байна. Аяганы амсарт уруулаа хүргэнгүүт эмэгтэй нэг сонин, танил бус амт мэдэрчээ. Азаар, далдын нэг хүчин түүний цайг асгуулан, охин юу үйлдсэнийг харуулах боломж олгосон аж. Шилэн аяганы ёроолд дутуу ууссан хулганы хор байжээ. Индиго хүүхдүүдийн онцлог нь барагтай бол худлаа ярьдаггүй ба охин нь ээжийгээ хордуулчихаад, дараа нь найзтайгаа хамт амьдарна гэж амласнаа хүлээсэн байна.
Сүүлийн үеийн байдлаар, иймэрхүү ад чөтгөр шингэсэн маягийн индиго хүүхдүүд олшрох хандлагатай болж байгаа нь дэлхийн олон оронд түгшүүр үүсгээд байгаа аж. Зарим орнуудад гараад байгаа олныг хамарсан аллагууд ч үүнтэй холбоотой гэж үзэгсэд цөөнгүй байна.
Индиго хүүхдүүд бол амьдрал дээр бодитоор оршиж буй ер бусын үзэгдэл ба одоогоор албан ёсны шинжлэх ухаанаар бүрэн гүйцэд тайлагдаагүй оньсого мэт байгаа аж.
Д.Мягмарсүрэн
Сэтгэгдэл ( 1 )
bi ch bas jhn bhdaa nztaigaa amidrahiig husdeg l blaa ter ohind huuhdiin zan bn shuu